ОРХОН: Жаргалант сум энэ онд 54 төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант сум 3500 гаруй хүн амтай. Сумын нийт хүн ам газар тариалан, хүнсний ногоо тариалах болон мал аж ахуй эрхэлдэг.
2026 онд тус сум 54 төсөл арга хэмжээг 45,6 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх бөгөөд тухайн онд 18,1 тэрбум зарцуулахаар болсон байна.
Үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хамтарсан хөрөнгөөр 1 арга хэмжээг 8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 14 төсөл арга хэмжээг 1,5 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 39 арга хэмжээг 8,2 тэрбум төгрөгөөр, байгаль орчнын хамгаалах зардлаас 1 арга хэмжээг 50 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлнэ.
Харин саяхан болсон 2025 оны мал, тэжээвэр амьтны тооллогоор 604 мал бүхий өрх, 3 аж ахуйн нэгжийн адуу 9510, үхэр 13934, хонь 23707, ямаа 20337 толгой нийт 67537 толгой мал сумын хэмжээнд тоолуулаад байна.

Улаанбаатар