АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 90 өрх төвийн цэвэр, бохирын шугамд холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-09 18:51:59

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд аж ахуйн нэгж, гэр хорооллын айл өрхийн, малчин өрхийн нүхэн жорлонг 1162 бууруулжээ.


Тухайлбал, аймгийн хэмжээнд 2025 онд 12 шатахуун түгээх станц, 86 өрхийн нүхэн жорлонг дарж, стандартын шаардлагад нийцсэн нүхэн жорлонгоор солиулуулжээ.


Мөн 18 гэр хорооллын, 13 аж ахуйн нэгжийн 90 өрх төвийн цэвэр, бохирын шугамд холбогдсон байна.


Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуйн нэгж, уул уурхайн олборлолт явуулж буй 2 аж ахуйн нэгж жижиг оврын бохир цэвэрлэх байгууламжтай болсон байна.


Малчин айл өрхийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн нүхэн жорлонгийн нүхний гүнийг 50-60 см-ээс илүүгүй, байгальд ээлтэй, задрал явагдах боломжтой болгох чиглэл хүргүүлсэн байна. Энэ шаардлагыг хангаагүй малчдын 950 орчим нүхэн жорлонг даруулжээ.


2023 онд аймгийн хэмжээнд 15696 нүхэн жорлон тоологдсон ба 2024 онд 90 нүхэн жорлонг буулгаж байжээ.

Холбоотой мэдээ