ХОВД: Үндсэн хууль батлахад Ховд аймгаас 18 депутат оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн
хуулийг
баталсны түүхт 34
жилийн ой
тохиож байна.
Тус хуулийг АИХ-ын 400 гаруй депутат гар бие оролцон зургаан бүлэг 70 зүйлтэй баталж байсан
түүхтэй. Үүнд Ховд аймгаас Монгол
Улсын хүний
гавьяат эмч Ж.Даваабал тэргүүтэй 18 хүн сонгогдон оролцжээ.
Түүхт ойд зориулсан
хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр Ховд аймагт боллоо. Тус үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлага, төр нийгмийн зүтгэлтэн,
иргэдийн төлөөлөл оролцов.
Тэд Монгол Улсын
тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт
амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж,
төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улс дөрөв дэх
буюу шинэ үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын их
хурлаар баталсан. Үүнээс хойш жил бүр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж буй. 
Улаанбаатар