БУЛГАН: Англи хэлний ур чадварыг дэмжих сургалтад 65 багш хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-10 12:02:59

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь" төслийн 2 дахь үе шат Булган аймагт хэрэгжиж байна.


Боловсролын ерөнхий газрын санаачилга, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын дэмжлэгтэйгээр "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь" төслийн 2 дахь үе шат Архангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ.

Төслийн сургалт Булган аймагт 2026 оны нэгдүгээр сарын 5-16-ны хооронд 10 хоногийн турш үргэлжилж, сургалтад англи хэлний болон бага ангийн нийт 65 багш хамрагдаж байна. Сургалтыг МУБИС-ийн магистр зэрэгтэй багш нар удирдан зохион байгуулж байна.




Холбоотой мэдээ