ХОВД: Цагдаагийн газрын даргаар Ш.Сүхтулгыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-08 22:14:14

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газарт 200 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдөр тус байгууллагын даргыг шинээр томиллоо.

Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр нь Архангай аймгийн Цагдаагийн газрын даргаар шилжин томилогдож буй.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн дэд хурандаа Ш.Сүхтулга өнөөдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга боллоо.

Ш.Сүхтулга нь цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж буй. Тэрбээр Ховд аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэгчээр ажлын гараагаа эхэлсэн ба 2017-2025 онд тус газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханаар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллах үеэрээ албан ажлыг хүлээлцүүлж, орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзан мэдээлэл солилцсон тухай ИТХ-аас танилцууллаа.  



Холбоотой мэдээ