ТӨВ: Идэрчүүдийн волейболын аймгийн аваргууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн нэгдүгээр сарын 5-7-ны өдөр Жаргалант суманд болж, 17 сум, 20 байгууллагын 410 тамирчин оролцлоо.
Тэмцээний эрэгтэй тоглолтын тэргүүн байрт М.Эртуган ахлагчтай Батсүмбэр сум, дэд байрт Б.Тэмүүлэн ахлагчтай Заамар сум, гутгаар байрт Д.Элбэгдорж ахлагчтай Лүн сумын баг тус шалгарлаа.
Эмэгтэй тоглолтын тэргүүн байрт Ц.Хонгорзул ахлагчтай Батсүмбэр сум, дэд байрт Б.Хулан ахлагчтай Зуунмод 1-р сурууль, гутгаар байрт Ө.Энхнаран ахлагчтай Заамар сумын баг тус тус шалгарсан байна.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт С.Ууганбаатар дасгалжуулагчтай Төв Батсүмбэр сум, дэд байрт Б.Агваанренчин дасгалжуулагчтай Заамар сум, гутгаар байрт А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод 1-р сургуулийн баг тус тус шалгарчээ.
Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг,
Идэрчүүдийн волейболын тэмцээн нь хүүхдийг цаашид тамирчны замналаар явах
эсэхийг шийддэг маш чухал тэмцээн гэж ойлгож болно. Уг тэмцээнээс
чансаатай тамирчдыг дасгалжуулагч нар онцолж, цаашдын боломжийг нь нээж өгдөг.
Иймд энэ тэмцээнд тамирчдаа оролцуулж байгаа бүх багш, дасгалжуулагч нарт
баярлаж, талархаж буйгаа илэрхийлмээр байна гэв.



Улаанбаатар