БУЛГАН: Орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн Булган суманд ажиллаж, бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн, аймгийн хөрөнгө оруулалтын бодлого болон 2027 оны улсын төсөвт тусгах санал, хүсэлтийг иргэдээс сонслоо.
Уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох салбарын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцож, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон байна.
Иргэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, байгаль орчны хамгаалал, мал эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, хот тохижилт, нийтийн үйлчилгээ, цэвэрлэгээ, нийгмийн бусад асуудлаар асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдийн гаргасан санал, хүсэлтийг
холбогдох байгууллагуудад уламжилж, бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийллээ.
Иргэдийн голлон хөндсөн асуудлууд:
1. Эрүүл мэнд, байгаль орчны эрсдэл мал эмнэлгийн хаягдал хог
Булган аймгийн мал эмнэлэг, аж ахуйн барилгын орчим химийн
бодисын хордлого, бохирдол их байгаа талаар иргэд санууллаа. Тиймээс 5 метр
хүртэл гүнтэй хортой хэсгийг ухаж зайлуулах, саармагжуулах, цэвэршүүлэх,
шаардлагатай бол байгууллага лабораторийн барилгыг нүүлгэн шилжүүлэх санал
гаргав. Учир нь сургуульд ойр, үнэр
хурц, эрүүл мэндийн эрсдэл үүсэж болзошгүй тул 2027 оны төсөвт заавал тусгаж
шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.
2. Мал эмнэлгийн салбарын санхүүжилт, хөдөлмөрийн нөхцөл
Булган аймагт 55 аж ахуйн нэгж эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг
бөгөөд вакцин, дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэсний ажлын хөлс/үлдэгдэл
санхүүжилт шийдэгдээгүй тухай асуудлыг
тавив.
Улс, орон нутгийн төсвийн он дамжсан санхүүжилт тасалдсанаас
гэрээ хугацаандаа дууссан, дутуу санхүүжилт үүссэн талаар дурдав.
Малын эмч нарын цалин, урамшуулал, нэмэгдэл, хөдөлмөрийн аюулгүй
байдал, ариутгал халдваргүйтгэлийн хамрагдалт зэрэг асуудлыг бодитой шийдэх
хүсэлт гаргалаа.
3. Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл
Тэтгэврийн доод хэмжээ бага, “хоёрын хооронд” нэмэлт биш бодит
өсөлт хэрэгтэй талаар олон иргэн санал хэллээ.
ХАА-н салбарт ажиллагсад, малын эмч нар НДШ-ийн хөнгөлөлтөд хамрагдаж чаддаггүй тул хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулга хийх тохиолдолд тус саналыг харгалзан үзэж хуульд оруулж өгөөч гэсэн санал гаргав. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, иргэн өөрийн дансандаа хуримтлал шимтгэлтэй холбоотой илүү уян хатан зохицуулалт хүссэн байр суурь илэрхийлэв.
4. Хот тохижилт, үйлчилгээ,
цэвэрлэгээ
Тохижилт үйлчилгээний ажлын хариуцлага сул, бохирдол нэмэгдэж
буйг шүүмжилж, тариф батлах, нэг ажилтанд ногдох цэвэрлэгээний талбайг тодорхой
оноох зэрэг зохион байгуулалтын асуудлыг шийдэх шаардлагатайг хэллээ.
5. Нийгмийн асуудал: донтолт, хүмүүжил, мэдээлэл/контент
Донтолт нэмэгдэж буйд санаа зовниж, олон нийтийг соён
гэгээрүүлэх контент, телевизийн нэвтрүүлгээр тодорхой цагт тогтмол мэдээлэл
явуулдаг байхыг ССАЖЗЯ-нд хандах, уламжилж өгөхийг хүслээ.
Гэр бүл, эцэг эхийн үүрэг, хүүхдийн суурь хүмүүжилд анхаарах
талаар иргэд байр сууриа илэрхийлэв.
6. Ил тод байдал,
хариуцлага, гомдол маргаан
Аймгийн нөөц, санхүү, томилгоо/тушаал зэрэгтэй холбоотой
маргаан, гомдол хөндөгдөж, аймгийн нөөцтэй холбоотой асуудлыг хууль хяналтын
байгууллагат шалгаж шийдвэрлүүлэх хүсэлт тавив.
Аймгийн удирдлагын зүгээс зарим асуудлаар материал татан авч
үзсэн, хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл өглөө.
7.
“Тэшиг сум-Бага илэнхийн боомтын нөхцөл байдал, явцыг өрх бүр, иргэн бүрд ойлгомжтой танилцуулах хүсэлт гаргасан байна.


Улаанбаатар