ОРХОН: Сургууль, цэцэрлэгийн засварт 22,9 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2026-01-08 15:47:10

Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн боловсролын салбарт өнгөрсөн он тулгамдсан олон асуудлыг шийдсэн онцлогтой жил байлаа.  


Сургууль, цэцэрлэгийн засварт орон нутгийн төсөв болон “Болзошгүй аваар”-ын зардлын 22.9 тэрбум төгрөгийг зарцууллаа. 1976-2008 онд  ашиглалтад орсон 50 шахам жил гар хүрээгүй сургууль, цэцэрлэгийн барилгуудаас давхардсан тоогоор 60 гаруй сургалтын байгууллагын хичээлийн байранд сантехник, дээвэр, хана, хаяавч, цонх, дулаалгын засвар үйлчилгээг хийлээ.


Үр дүнд төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгт тулгамдаад байсан дулаан алдагдал, сантехникийн шугамын элэгдэл, эвдрэл гэмтэл, дээврийн дусаал зэрэг хүндрэлтэй асуудал шийдэгдэж багш, сурагчдын сурч, ажиллах орчин нөхцөл сайжраад байна.







Холбоотой мэдээ