ДОРНОГОВЬ: Адуучин залуус ур чадвараа сорин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-08 14:48:45

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбадрах сумын ИТХ, ЗДТГ-аас сумын аварга шалгаруулах “Адуучин-2026” тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа.


Тэмцээнийг уурга болон ташуур шүүрэх, морьтой, явган уургалах, эмнэлэг булгиулах төрлөөр явуулж  нийт 24 адуучин оролцжээ. Тэргүүн байрт сумын аварга адуучнаар Сангийн далай багийн адуучин С.Эрдэнэсүх шалгарсан бол  дэд байрт Сангийн далай багийн, аймгийн аварга адуучин Б.Баярмөнх, гутгаар байрт Баянбогд багийн адуучин Ц.Баяржаргал шалгарав. Дөрөвдүгээр байрт Баянбогд багийн адуучин М.Машмөнх, тавдугаар байрт Сангийн далай багийн сумын аварга адуучин Х.Бат-Эрдэнэ тус тус шалгарав.


Адуучин тэмцээнд оролцож ур чадвар авхаалж самбаа гарган шалгарсан адуучдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ. Ташрамд, Улаанбадрах сум 2025 оны жилийн эцэст 14.2 мянган толгой адуу тоолуулсан бөгөөд адуун сүргийнхээ тоогоор аймагтаа эхний гуравт жагсаж байна.



Холбоотой мэдээ