ХОВД: Буянт сум хамгийн олон адуутай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-08 16:16:07

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 3.2 сая толгой малтай. Үүнээс 154.364 нь адуу юм.   


Статистикийн хэлтсийн мэдээллээр адуун сүргийнхээ тоо толгойгоор Буянт сумын малчид аймагтаа тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл Буянт сум хамгийн олон буюу 16 мянга 187 адуутай.

Харин Дуут сум хамгийн бага буюу 4109 адуутай юм.

Мөн Ховд аймгийн 17 сумын 91 багаас Мянгад сумын Цагаан булан багийн малчид хамгийн их буюу 7817 адуу тоолуулжээ.

Харин хамгийн бага адуутай баг бол Дуут сумын Босго баг юм. Тус багийн малчид мал тооллогын урьдчилсан дүнгээр 2025 оны эцэст 116 адуу тоолуулсан байна.    

Холбоотой мэдээ