ДОРНОГОВЬ: “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын нэгдсэн өдөрлөг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 21-22-нд зохион байгуулна.
Өдөрлөгөөр малчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээн авах, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо шинжилгээ, малчдын дунд волейбол, дартсын тэмцээн, “Малчид дуулж байна-2” дууны уралдаан, хурдан тэмээ, тайлаг, тором, тэмээн полоны уралдаан зохион байгуулж шилмэл ингэ, буур, ат, сайхан тэмээтэй, сайхан хос шалгаруулах юм.
Мөн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Өв соёл” наадам болох юм. Ташрамд, тус сум 2025 оны жилийн эцэст 112,553 толгой мал тоолуулж мал сүргээ өмнөх оныхоос 9657 толгойгоор буюу 9,4 хувиар таван төрөл дээр өсгөсөн байна.

Улаанбаатар