ӨМНӨГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Боловсролын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмыг баталсан юм.
Тус
журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд орон нутгийн
төрөлжсөн сургалтыг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс цахим ур чадвар, хиймэл
оюуны агуулгаар эхлүүлжээ.
Сургалтад
33 цэцэрлэгийн 318 багш, удирдлага, ерөнхий боловсролын 23 сургуулийн 976 багш,
удирдлага нийт 1294 албан хаагч хамрагдаж байна.
Үйл ажлын нээлтэд
Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү оролцон, орон нутгийн
түвшинд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, төрөлжсөн сургалтын агуулгыг
танилцуулж, цахимд суурилсан боловсролыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ойлголт,
хандлагаа нэгтгэн, багшийн арга зүйгээ сайжруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг
онцоллоо.
Орон
нутгийн төрөлжсөн сургалтыг 4 чиглэлийн агуулгаар танхим, цахим хосолсон
хэлбэрээр зохион байгуулах бөгөөд цэцэрлэг, сургуулийн багш нар 2 кредит,
удирдах ажилтнууд 1 кредит цагийн сургалтад хамрагдаж мэдлэг, ур чадвараа ахиулах
юм.
Улаанбаатар