Францад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2026 оны нэгдүгээр сарын 8 /Kazinform/. Лхагва гаргийн өглөө Баруун Европт их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас Франц улсад замын хөдөлгөөн үндсэндээ зогсжээ.
Өглөөний 07:00 цагт Францын зорчигч
тээврийн RATP, Île-de-France Mobilités
компаниуд замын нөхцөл байдал сайжрах хүртэл автобуснуудаа үйлчилгээнд гаргахгүйгээр
шийдвэрлэжээ. Мөн Францын N118 хурдны зам мөстсөн тул хоёр урсгалыг нь хаасан
байна.
Тус улсад замын хөдөлгөөний нөхцөл
байдал бүхэлдээ хүнд байна. Иль-де-Франс
мужид үүссэн замын түгжрэл өглөөний 8:00 цагт харьцангуй бага байсан боловч удалгй геометрийн прогрессоор нэмэгджээ. Тухайлбал, өглөөний 9
цаг гэхэд 700 км урт түгжрэл үүссэн
бол удалгүй 950 км-т хүрсэн байна. Даваа гарагт 1019 км урт түгжрэл
үүссэн нь “рекорд амжилт” гэнэ.
Цаг агаарын байдал Парисын төмөр
замын буудлуудын үйл ажиллагаанд ч нөлөөлсөн
байна. Сен-Лазар вокзалд Руан хотоос ирэх галт тэрэг 50 минут, Хавр хотоос ирэх
галт тэрэг 1 цаг 20 минут хоцорчээ. Ла-Рошели хотын чиглэлд явах TGV хурдны
галт тэрэгнүүдийн хуваарийг цуцалсан бол Лион хотоос ирэх бүх галт тэрэг бүтэн
цагаар хоцорч байна.
Лхагва гаргийн өглөөгүүр их
хэмжээний цас орсон тул “Шарль-де-Голль” олон улсын нисэх онгоцны буудлаас
хөөрөх 100 орчим нислэг, “Орли” нисэх буудлаас хөөрөх 40 орчим
нислэгийг хойшлуулсан байна. Гэхдээ оройдоо нөхцөл байдал хэвийн болно
гэсэн найдвар бий хэмээн Тээврийн сайд Филипп Табаро мэдэгдлээ.
Улаанбаатар