Зарим нутгаар цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж шуурна.
Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөсөө хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1-4 градус, бусад нутгаар -5-10 градус байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 5-10 метр, -10-12 градус байна гэж Ус цаг, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Улаанбаатар