ТӨВ: Иргэдтэй уулзах цагаар 280 санал хүсэлтийг шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогч, зөвлөх, тамгын газрын дарга нар 2025 онд “Иргэдтэй уулзах цаг”-ийг 42 удаа зохион байгуулж, 280 санал хүсэлтийг шийдвэрлэжээ.
Тухайн онд 167 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 285 санал, хүсэлт хүлээн авч 280 санал, хүсэлт буюу 98.2 хувийг шийдвэрлэжээ. Үүнээс газар дээр нь хариу өгсөн 198 санал хүсэлт байна.
Нийт хүсэлтийн дийлэнх нь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдал, хог хаягдлын асуудал, далан шуудуу татах, цахилгаан, худаг усны хангамж, хүүхдийн оролцоо, хөгжлийг дэмжих ажлын талаар байв.

Улаанбаатар