ДОРНОГОВЬ: Хүүхдийн ордонд 20 гаруй төрлийн дугуйлан хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-07 14:12:41

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх Хүүхдийн ордонд хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх  20 гаруй төрлийн дугуйлан хичээллэж байна.


Тухайлбал, морин хуур, их хуур, лимбэ, ёочин, ятга, гитар, дуу, монгол ардын бүжиг, орчин үеийн бүжиг, драм, уран зураг, шатар, уран нугаралт, англи хэл, илтгэх урлаг, япог хэл, бийрийн бичвэр, сэтгэл зүйч, керамик, паро бочи төрлөөр мэргэжлийн багш нар сургалт явуулж байгаа юм. Дээрх сургалтууд нь хичээллэх цаг хугацаа, давтамжаас шалтгаалж тодорхой хэмжээний төлбөртэй байдаг.


Дорноговь аймгийн хүүхэд багачуудын дунд “Яргуй” наадам, өсвөрийн дуу, бүжгийн аймгийн хэмжээний олон удаагийн тэмцээн тогтмол зохиодог бөгөөд эндээс улс, тив дэлхийн хэмжээний олон авьяастан төрөн гарчээ.


Хүүхдийн ордон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Монгол Улсын зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит юм.

Холбоотой мэдээ