СЭЛЭНГЭ: Маргаашаас цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-07 12:54:25

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх сумын нутгаар энэ сарын 8, 9-нд цас орж, зарим газраар шуурна.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө -18-23 градус, бусад сумын нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25-27 градус, өдөртөө -15-17 градус хүйтэн байна.

 

1 дүгээр сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8, 9-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 9-нд зарим газраар салхи түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө -19-24 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ