СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ-органик хүнс” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний
хөдөлгөөнийг дэмжин “Сэлэнгэ-органик хүнс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж
байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын
2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны
хангамжийн 40-50 хувийг дангаараа үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Энэ утгаараа
“Органик хүнс нийлүүлэгч аймаг” болохоо зарлан, “Сэлэнгэ-органик
хүнс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр
бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус хөтөлбөрийн гол зорилго нь Сэлэнгэ аймгийг органик хүнсний загвар бүс
болгон хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө орон
нутгийн иргэдийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэхэд чиглэх юм.
Хөтөлбөрт тусгаснаар органик хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, стандартжуулалт, баталгаажуулалтын
тогтолцоог бий болгох, мөн зах
зээлд нийлүүлэх чанартай бүтээгдэхүүний хэмжээг өсгөх зэрэг ажлыг хийхээр
төлөвлөөд байна.
Хөтөлбөрийг 2026–2031 он хүртэл гурван үе шаттайгаар
хэрэгжүүлнэ.
Улаанбаатар