БУЛГАН: Нийт нутгийн 19,4 хувь нь зудын эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-07 15:42:02

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 1.7 хувьд нэн их, 17.7 хувьд их, 60.4 хувьд дунд зэрэг, 20 хувьд бага хүндрэлтэй байхаар байна.


Зудын эрсдэлийг өмнөх оныхтой харьцуулбал, 2025 оны нэгдүгээр сард нийт нутгийн 1.2 хувьд нэн их эрсдэлтэй, 21.2 хувьд их, 47.6 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, 29.7 хувьд бага эрсдэлтэй, 0.3 хувьд эрсдэлгүй байсан юм.


Сумын дүнгээр авч үзвэл, Баян-Агт, Сайхан, Бугат, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг сумын ихэнх, Хангал, Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Рашаант сумын зарим багийн нутгаар нэн их болон их эрсдэлтэй байсан байна.    


Харин энэ жил Рашаант, Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан сум их буюу зудын нэн их эрсдэлтэй байгаа юм. 





Холбоотой мэдээ