М банк Сингапурын хөрөнгийн биржид анхны бондоо гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2026-01-07 09:10:57

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  М банк анх удаа Сингапурын хөрөнгийн бирж /SGX/-ээр дамжуулан 100 сая ам.долларын бонд гаргаж, амжилттай татан төвлөрүүллээ.


Ингэснээр зээлийн эх үүсвэр, төрөл нэмэгдэж, банкны үйл ажиллагааг тэлээд зогсохгүй жижиг, дунд бизнесүүд рүү чиглэсэн зээлийн багц гаргах /ногоон зээл болон бусад/ олон боломж нээгдэж байна. Энэхүү бондын агентаар J.P. Morgan болон Seaport Global хамтран ажиллажээ.


М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн, “Олон улсын зах зээлд бонд босгож, амжилттай татан төвлөрүүлсэн маань бидний хувьд томоохон амжилт байлаа. Энэ нь М банк олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, цаашдын өсөлтөө дэлхийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх чадвартай байгууллага болсныг илэрхийлж байна. Бидэнд үргэлж итгэл хүлээлгэдэг харилцагчдадаа болон хамтран ажиллагч байгууллагууддаа баярлалаа” гэв.


М банкны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://m-bank.mn/ холбоосоор авах боломжтой.



Холбоотой мэдээ