ОРХОН: Хөрөнгө оруулалтын ажлыг иргэд нээлттэйгээр хардаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 6/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийж буй ажлуудын гүйцэтгэлийн явцыг цахимжуулах “Эрдэнэт И-оффис” системийг аймгийн Засаг даргын санаачилгаар хөгжүүлж байна.
Уг системийг ашиглалтад оруулснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ажилтай холбоотой бүхий л мэдээлэл, үйл явцыг холбогдох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хянах, удирдах, ил тод нээлттэй мэдээлэл авах боломж бүрдэнэ. Системийг 2026 сарын нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлээд байна. Хэрэглэгч нь төрийн байгууллага болон тендерт шалгарсан ААН байна.
Өнөөгийн нөхцөл байдал нь захиалагч, төрийн байгууллага талд баримт бичгийн архив гээгдэх, загварын зөрүүтэй, ил тод байдал сул, нэгтгэсэн тайлан гаргахад хүндрэлтэй мэдээллийн зөрүү ихтэй гэхчлэн нэлээдгүй хүндрэл үүсдэг байсан юм.
Улаанбаатар