ДОРНОГОВЬ: Мал сүрэг өсөхөд цаг агаарын тааламжтай байдал нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-06 16:59:00

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 48574 толгой мал тоолуулжээ.


Мал тооллогод сумын хэмжээнд 68 өрх, таван аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд энэ тоог 2024 оны мал тооллогын дүнтэй харьцуулахад 26304 толгой буюу 118.1 хувиар өсжээ. Газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа хамгийн багад ордог тус сумын  малчдын зарим нь хөрш Эрдэнэ сумын нутагт малаа бэлчээрлэдэг байна.


Малыг төрлөөр нь авч үзвэл 16432 хонь, 26682 ямаа, 2601 адуу, 823 тэмээ, 2036 үхэр байна. Бүртгэлгүй хүн амтайгаа нийлээд Замын-Үүдэд 25 мянга гаруй хүн амьдардаг гэсэн албан бус тоо бий. Мал сүрэг өсөхөд цаг агаарын тааламжтай байдал, малчдын хөдөлмөр зүтгэл нөлөөлсөн байна. 



Холбоотой мэдээ