"KPop Demon Hunters" киноны дууны цомог Биллбордын жагсаалтын 3-рт бичигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 5 /Yonhap/. Netflix-ийн алдарт анимейшн кино болох “KPop Demon Hunters”-ийн дууны цомог АНУ-ын Billboard 200 цомгийн жагсаалтад дахин дээгүүр байр эзэлжээ.
Billboard ням гарагт (АНУ-ын цагаар) энэ долоо хоногийн жагсаалтын урьдчилсан мэдээллийг нийтлэхдээ уг дууны цомог долоон байраар урагшилж, гуравдугаарт бичигдсэнийг мэдээлжээ.
Харин уг жагсаалтыг дэлхийн поп од Тейлор Свифтийн хамгийн сүүлд гаргасан “The Life of a Showgirl” цомог 12 дахь удаагаа (дараалан бус) тэргүүлсэн байна.
Улаанбаатар