ТӨВ: 200 гаруй тонн хог хаягдлыг байгальд хаялгүйгээр устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-05 16:20:49

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 240 тонн энгийн хог хаягдлыг шатаах зууханд устгажээ.  


Тухайлбал, аймгийн Байгаль хамгаалах сангийн 50 сая төгрөгийн зардлаар Батсүмбэр суманд хаягдал хог шатаах зуух байгуулах ажлыг хэрэгжүүлсэн байна.  


Тус зууханд 7-9 дүгээр сарын хугацаанд 200 гаруй тонн хог хаягдлыг байгальд хаялгүйгээр устгажээ. 


Хог хаягдлыг шатаах нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг бол энэхүү хог шатаах зуух нь уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсанаараа бусад хог шатаах зуухнаас давуу талтай юм.



Холбоотой мэдээ