Би эмнэлгийнхээ цорын ганц донор байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Би эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан хүн. Өөр ямар ч ажил солихгүйгээр Архангай аймгийн Хангай сумынхаа Эрүүл мэндийн төвд тасралтгүй дөчөөд жил ажилласан.
Сумынхаа эмнэлгийн цорын ганц цусны донор нь учраас хүндрэлтэй төрж, цус алдаж байгаа эх, цус багадалттай хүүхдэд цусаа өгдөг байлаа. Тэр үед донор ч ховор байж.
Донор болсноосоо хойш 2015 он хүртэл 200-1000 гр-аар дөчөөд хүнд амьдрал бэлэглэжээ. Ер нь донор байна гэдэг хүний амь аврах ачтай ч нөгөө талдаа цус эрүүл байна гэдэг өөрийн бие эрүүл, гэр бүл тайван амгалан байхын үндэс гэж боддог.
“Хүндэт донор”, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан Б.Туяа
Улаанбаатар