Зарлигийг үеийн үед залгамжлуулахыг хүүдээ даалгажээ

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:43:43

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Г.Галбадрахын санаачлагаар сумын Соёлын төвийн номын санг 1939-1945 оны чөлөөлөх дайны ахмад дайчин, Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Их урианхай овогт Чанаравын Арвагын нэрэмжит болгожээ.

Хушаат сумын уугуул, ахмад дайчин, Их урианхай овогт Ч.Арвагын зүгээс өөрийн ах дүү хамаатан, үр хүүхэд, ач, гуч, зээ нартаа хандан "Үе удам дамжин явах зарлигийн бичиг"-ийг сумын номын сан болон үр хүүхдүүддээ илгээжээ. Тэрээр зарлигийн бичигтээ жил бүрийн 10-р сарын 1-ны өдрийг "Номын хишиг өдөр" болгон зохион байгуулж, хүн бүр ном хандивлаж байхыг захиж зарлигласан бөгөөд зарлигийг үеийн үед удмын хойчид залгамжлуулан авч явахыг хүү А.Мандахадаа даалгасан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ