“5555 мод ургуулах” өдөрлөгийн хүрээнд өөрсдийн хөрөнгөөр мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:39:22

“5555 мод ургуулах” өдөрлөгийн хүрээнд сумын засаг даргын 02 тоот албан даалгавар гарч, ирэх бямба гарагт бүх нийтээр мод тарилаа.

Уг захирамжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүд нийтийн болон өөрийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ өөрийн хөрөнгөөр тус бүр нэг мод тарихыг даалгажээ. Энэ дагуу 10 сарын 10-ны 10 цагт Мөнх-Алдарын талбайд мод үржүүлэгийн газрууд бут, сөөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулана. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг, Газрын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 56.6 дахь заалтын хүрээнд зохиох аж.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ