Парисын хэлэлцээр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно

Дэлхийд | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2016-11-04 14:53:51

МОСКВА./TASS/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр 11 дүгээр сарын 4-нөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.

Энэ хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэхийг зорьж байна.

Ирэх долоо хоногийн даваа гарагт Марокко улсад уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал эхэлнэ. Хуралд оролцох дэлхийн олон улс орны төлөөлөгчид хүлэмжийн хийг бууруулах арга замуудыг хэлэлцэх юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ