Италийн театрын дуучин У.Уранцэцэг эх орныхоо тайзнаа дуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-09 19:15:58

Итали улсад ажиллаж амьдардаг дуурийн дуучин У.Уранцэцэг УДБЭТ-ын шинээр тавьж буй Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийн Лучиагийн дүрд тоглохоор эх орондоо ирэхээр болжээ.

Дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш Италид ажиллаж буй тэрбээр анх удаа Монголынхоо театрын тайзнаа дуулах нь. Тэрбээр дуурийн нээлтийн тоглолтын хоёр дахь тоглолтод гол дүрд гарна. Харин эхний өдөр нь УДБЭТ-ын гоцлол дуучин УГЖ Ө.Уянга Лучиагийн дүрд тоглох юм.

У.Уранцэцэг бол колоратурный сопран буюу нарийн, жиргээ, чимхлүүр, үлгэрийн мэт өнгө аясаар  дуулдаг хоолойтой дуучин. Монголынхоо дуурийн театрын тайзнаа анх удаа дуулах гэж байгаадаа сэтгэл их өндөр байгаа тухайгаа тэрбээр илэрхийлж байна. Дуучин хэдийгээр Итали улсын иргэн болсон ч төрж өссөн Монголоо хэзээд өөрийнхөө эх орон гэж сэтгэл зүрхэндээ сүсэлж явдаг нэгэн.

Дашрамд сонирхуулахад, уран бүтээлч бүсгүй бол УДЭТ-ын жүжигчин У.Уранчимэгийн дүү бөгөөд нэгэн үе эгч дүү гурвуул хамтран дуулж “Гурван Урнаа” хэмээн олноо хүндлэгдэж явсан түүх бий.

Ж.Болор

Холбоотой мэдээ