ӨВӨРХАНГАЙ: Орон нутгийн төлөөлөгчдөд парламентын боловсрол олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-11 17:08:00

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн, аймгийн ИТХ хамтран “Парламентын боловсрол” сургалтыг зохион байгуулж байна.


Иргэд, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг илрүүлж, бодлогын баримт бичигт тусган шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад шаардагдах мэдлэг, боловсролыг төлөөлөгчдөд сургалтаар олгож байгаа юм. Мөн төрийн албан хаагчдад манлайллын чиглэлээр чадавхжуулах сургалт хийлээ.


“УИХ-ын 2025 оны стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу иргэд олон нийт, төрийн албан хаагчид зэрэг 5000 иргэний парламентын боловсролд судалгаа хийж, парламентын гурван төгөлдөршлийг нэвтрүүлнэ” хэмээн Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар хэлэв.


Аймгийн ИТХ-аас төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр хийж буй хоёр дахь сургалт нь энэ юм. Удирдлагын академитай хамтраад бодлого боловсруулах, төсвийн хяналт тавих чиглэлээр суурь мэдлэг олгох сургалтыг өнгөрөгч 11 дүгээр сард зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ