ӨВӨРХАНГАЙ: Дотоодын цэргийн тусгай салбарыг авто машинаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-07 10:00:00

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарыг автомашинаар хангалаа.


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарыг Өвөрхангай аймагт шинээр байгуулж, Арвайхээр хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг тус салбарт шилжүүлсэн юм.


Мөн түүх, соёлын өв бүхий барилга байгууламжуудыг хамгаалалтад авч, байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.


"Иймд Арвайхээр хотын 40-өөд мянган иргэний эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжин ажиллах нь бидний үүрэг юм" хэмээн сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ.



Холбоотой мэдээ