ДОХ-ын тохиолдлын 85.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2024-12-01 12:35:09

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 1. /МОНЦАМЭ/. ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

Хүний дархлалын хомстолын вирус (ХДХВ) ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар анх олон улсад 1988 онд зарлаж, ДЭМБ-ын санаачилгаар жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн улс орнууд ХДХВ ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж ирсэн юм.


Мана улсын хэмжээнд энэ оны байдлаар ХДХВ буюу ДОХ-ын 387 тохиолдол бүртгэгдээд бйна. Он гарснаас хойш 17 тохиолдолд бүртгэгджээ. ХДХВ буюу ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлыг авч үзвэл 15:5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 85.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.  

Холбоотой мэдээ