Дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн болж, ачаа тээврийн хэмжээ, тулгамдаж буй асуудлаар харилцан тохиролцож зөвшилцөв.
Тухайлбал, УБТЗ-ын суурь бүтцээр дамжин өнгөрүүлэх
ачааны хэмжээ хүчин чадлаасаа 20 хувиар хэтэрч, 13000 вагон тээвэрт оролцож байгаа болон урд хилийн гарцын
тоог нэмэх тухай ярилцлаа. Төмөр
замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нарын төлөөлөл оролцсон тус зөвлөгөөнөөр төмөр замын байгууллагууд дараах ачааг тээвэрлэхээр
тохиролцлоо.
Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй-Ерөө өртөөнөөс Эрээн
өртөө хүртэл экспортын төмрийн хүдэр 800 мянга, Цагаан хаалга -Ерөө өртөө
-Эрээн чиглэлд экспортын төмрийн хүдэр 3500 мянга, Хандгайт -Сайншанд -Хонгорын
- овоо чиглэлд орон нутгийн ачаа төмрийн хүдэр 200 мянган тонн буюу нийт “МТЗ”
ТӨХК, “МТЛ” ХХК, “УБТЗ” ХНН -ийн суурь бүтцээр 4500 мянган тонн ачаа
тээвэрлэнэ.
Тавантолгой-Зүүнбаян-Толгойт , Баян чиглэлд орон нутгийн мидлинг 800 мянга,
Сайншанд-Тавантолгой чиглэлд импортын ачаа болох нефтийн бүтээгдэхүүн 120.3
мянга, аюултай ачаа 118.2 мянга, бусад орон нутгийн ачаа 232 мянган тонныг тээвэрлэнэ.
Ингэснээр импортын ачаа 258.5
мянга, орон нутгийн ачаа 1032.0
мянган тонн болж байгаа бөгөөд эдгээр ачааны 1290.5 мянган тонныг нь “ТТЗ” ХХК,
“МТЗ” ТӨХК, , “УБТЗ” ХНН -ийн суурь бүтцээр дамжуулах юм.
“УБТЗ” ХНН-ийн суурь бүтцээр дамжуулан 2025 онд тэгш,
сондгой чиглэлд 5.8 сая тонн ачааг, мөн
бусад суурь бүтцээр 10 сая 332 мянган тонн ачаа тээвэрлэхээр тохиролцсон
байна.
Түүнчлэн, зөвлөгөөнөөр
дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах галт тэрэгний хөдөлгөөн ачаа
тээврийн ажлын зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүрийн ашиглалт,
тариф төлбөр тооцоо, бусад асуудлыг хэлэлцэн протоколд тусгаж, суурь бүтэц
эзэмшигч нарын төлөөлөгчдийн ахлагч нар гарын үсэг зурсныг ЗТЯ мэдээлэв.