Шведэд Коран судрыг шатаасан этгээдэд хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСТОКХОЛМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Шведэд 2022 онд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр лалын шашинтнуудыг үзэн ядах үйлдэлд өдөөн турхирсан хэт барууны үзэлтэнд дөрвөн сарын хорих ял оноожээ.
Расмус Палудан гэгч энэ этгээд Мальмо хотод лалын шашинтнуудын эсрэг жагсаал зохион байгуулж, Коран судрыг шатаасан нь дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн байна.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Р.Палудан жагсаалын үеэр лалын
шашинтнууд, арабууд, африкчуудыг доромжилсон
утга агуулгатай үг хэлсэн байна. Шүүгч Никлас Содерберг мягмар гарагт мэдэгдэхдээ “Лалын шашин, тэр байтугай
лалын шашинтнуудыг олон нийтийн өмнө
шүүмжилж болно, гэхдээ хэсэг бүлэг хүмүүсийг үзэн ядах нь тодорхой хил хязгаараас хэтрэх ёсгүй" гэжээ.
Хуульч мэргэжилтэй Р.Палудан мягмар гарагт гарсан шүүхийн шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд, давж
заалдана гэснийг Шведийн
Expressen сонинд эш татан мэдээлсэн
байна. Швед, Данийн иргэн, хэт барууны суртал нэвтрүүлэгч тэрбээр 2020 онд Данид дээрхтэй төстэй хэргээр ял шийтгүүлсэн
бөгөөд өөрийгөө буруугүй хэмээн давж заалдахаа мэдэгдэж байжээ.
Эсэргүүцлийн жагсаалын
үеэр Коран судрыг шатаасан нь Швед, Туркийн харилцааг хурцатгаж, АНУ-аас Туркт шинэ цэргийн нисэх онгоц худалдах хүртэл, Швед улс курдүүдийн эсрэг арга хэмжээ авах хүртэл тус улсыг НАТО-д элсүүлэхийг
зөвшөөрөхгүй гэж Турк улс мэдэгдэж байв.