ӨВӨРХАНГАЙ: БНХАУ-ын Гүйжөү аймагтай хамтын ажиллагаа тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч
О.Сумъяасүрэнгээр ахлуулсан ажлын баг БНХАУ-ын Гүйжөү
аймагт очиж, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгууллаа.
Тодруулбал, эгч, дүү хотуудын найрсаг харилцаа тогтоож, хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэхээр гэрээ байгуулсан юм.
Мөн Арвайхээр сумын ерөнхий боловсролын
Тэмүүлэл-Эрдэм сургуулийн захирал Х.Нямцэрэн тус мужийн Гуйян хотын 10 дугаар
ахлах сургуультай багш, сурагч солилцоо, их дээд сургуульд оюутан элсүүлэх,
хятад хэл судалж буй сурагчдын сургалтын орчныг сайжруулахаар “Хамтын
ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Албан уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн брэнд бүтээгдэхүүн сүүн чихэр, эсгийн урлал, хуш модны самар, сүүн охь зэргээр үзэсгэлэн гарган сурталчлав хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.