Хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын бохирдлыг багасгахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Тэд 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татан гаргасан байна. Энэ ажлыг Хөвсгөл нуурт зохион байгуулж буй мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийснийг ОБЕГ мэдээлэв.