ТӨВ: Хүүхэд хамгааллын ухаалаг системийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-14 18:08:12

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах Kidway” ухаалаг системийг Зуунмод хотод нэвтрүүлж эхэллээ.  


Энэхүү төхөөрөмж нь хүүхдийн байршлыг эцэг эхийн гар утсанд цаг алдалгүй дамжуулах онцлогтой. 


Байршил тогтоох төхөөрөмж нь хиймэл дагуулаас байршлаа авч Зуунмод хотын нам давтамжийн сүлжээгээр мэдээллээ дамжуулдаг. Энэ шийдэл нь үүрэн холбооны ямар нэг сүлжээнээс хамааралгүй бөгөөд Зуунмод хотын дэд бүтцийг ашиглан мэдээллийг дамжуулах юм.


Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ байршлыг Kidway аппликейшн ашиглан шууд харах боломжтойгоос гадна сүүлийн сарын байршлын түүхийг харж болно. Мөн хүүхдийн тогтмол очдог газруудыг Kidway аппликейшн -д бүртгүүлснээр эцэг эх гар утаснаасаа цаг алдалгүй мэдэгдэл авах юм.


Xүүxэд аюулд орох үед төхөөрөмжийн улаан товчийг /SOS/ дарснаар мэдээлэл шууд очих давуу талтай. 


Төхөөрөмжийг аймгийн Мэдээлэл холбоо сүлжээний байранд байрлах борлуулалтын цэгт худалдаж байна. Хэмжээнээс хамааран 249000-259000 төгрөгийн сонголттой байх бөгөөд Storepay аппликейшн ашиглан төлбөрийн уян хатан нөхцөлөөр авч болох юм.

Холбоотой мэдээ