СЭЛЭНГЭ: Эх оронч суралцагчид хүрэлцэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-14 12:53:58

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 14 /МОНЦАМЭ/. “Эх оронч суралцагч” сэдэвт үйл ажиллагааг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

 

Тус үйл ажиллагаанд оролцогч 200 гаруй хүүхэд өчигдөр орой Сэлэнгэ аймагт хүрэлцэн иржээ.

 

Өнөөдөр тэд Сүхбаатар, Алтанбулаг сумын түүхэн дурсгалт газруудтай танилцах аяллыг хийж байна.

 

Сэлэнгэ аймаг бол ардын хувьсгалын ялалтын уухайг хөрс шороондоо шингээн хадгалсан баялаг их түүхтэй, эх орны дархан хойд хилийн үүд хаалга болсон аймаг.

 

Энэхүү үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах, цаашлаад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, хууль сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.



Холбоотой мэдээ