ӨМНӨГОВЬ: Заган ойг арван мянгаар нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь
аймаг 2024 онд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар 500 мянгаас дээш мод тарих зорилт тавин ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд уул уурхайн компианиудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг "Энержи ресурс" компанитай хамтран Баяндалай сумын Цагааны голын 10 га талбайд 10 мянган заг тарьжээ.
Тус
талбайд тарьсан заган ойн ургалт 80 гаруй хувьтай ургаж байгаа юм.