“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаанд “Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа.
Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна.
Санамж бичгийн төслийн дөрөв дэх хэсэгт
“Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарахаар тусгасан гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.