ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын суурин төлөөлөгч Өрен Шлейн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-08-17 12:07:24

Есөнбулаг, 2024 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Өрен Шлейн болон мэргэжилтнүүд  наймдугаар Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тэднийг аймгийн удирдлага хүлээн авч уулзан, орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, хамтын ажиллагаагаа цаашид өргөн хүрээнд бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 




Олон улсын байгууллагын төлөөлөгчид төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцаж, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлэн, Есөнбулаг, Хөхморьт, Бигэр суманд ажиллалаа.  



Дээрх сумдад өмнө нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлсэн юм. Мөн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг 2017-2022 онд хэрэгжүүлж,  хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллыг сайжруулахад тодорхой үр дүн гарчээ. 



Холбоотой мэдээ