Д.Трамп, И.Маск нарын ярилцлагад техникийн асуудал тулгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024
оны наймдугаар сарын 13 /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай хийх Америкийн тэрбумтан Илон Маскийн ярилцлагад техникийн томоохон асуудал тулгарчээ.
И.Маскийн
нийгмийн сүлжээний X платформын /хуучнаар Твиттер/
олон мянган хэрэглэгч ярилцлагын
шууд дамжуулалтыг үзэх боломжгүй байна гэж гомдол мэдүүлсэн
байна. Харин И.Маск
уг явдалд Х-ийн эсрэг хийсэн “том хэмжээний” кибер халдлагыг буруутгажээ.
Өнөөдөр Д.Трамп сүүлийн нэг жил орчмын хугацаанд анх удаагаа X сүлжээнд эргэн ирж, сонгуулийн сурталчилгааны хэд хэдэн дүрс бичлэгээ олон нийттэй хуваалцсан байна. Дэлхийн тэргүүн баян И.Маск ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Бүгд найрамдах намын хандив цуглуулах ажилд оролцсоор иржээ.
Д.Трампын өрсөлдөгч Камала Харрис олон нийтийн дэмжлэгийг авч буй талаар Америкийн хэвлэлүүдээр мэдээлж буй үед энэхүү ярилцлагыг хийж байна. Жо Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарснаас хойш К.Харрис дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Тим Уолзын хамтаар сонгуулийн кампанит ажлын хэд хэдэн томоохон цуглаан хийжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сарын 5-ны өдөр болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа тул нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаагаа онцгой болгох боломжийг эрэлхийлж байна.