Латин америкчууд К.Харрисыг илүү дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэр хүнд латин америкчуудын дунд өссөөр байгаа боловч ялалт байгуулахад шаардлагатай хэмжээний санал авч чадна гэж дүгнэхэд эрт байна. Энэ тухай Америкийн Axios цахим хуудсанд бичжээ.
Одоогийн байдлаар латин америкчуудын дэмжлэгийг авч буй тоон
үзүүлэлтээр К.Харрис өөрийн өрсөлдөгч Д.Трампаас илүүрхэж байгаа бөгөөд хувиар
илэрхийлбэл, К.Харрис 55-60 хувь, Трамп 40 хувийн санал авах төлөвтэй
байна. Гэхдээ сонгуульд ялах хэмжээний
дэмжлэгийг К.Харрис авч чадаагүй байгаа ажээ. Учир нь, Axios цахим хуудасны
хийсэн судалгаагаар, сүүлийн 50 жилийн хугацаанд латин америкчуудын 64-өөс доош хувийн санал авсан тохиолдолд АН-ын нэр дэвшигчид ялагдаж
байв.
Өнөөдрийн байдлаар, АНУ-ын хүн
амын бараг 20 хувийг Латин Америкаас гаралтай иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэд БНН-ын
нэр дэвшигчдийг илүүтэй дэмжсээр иржээ. Харин
сонгуулийн өрсөлдөөнөөс гарсан Ж.Байдентай харьцуулахад сонгогчдын энэ бүлгийнхэн К.Харрисыг идэвхтэй дэмжиж
байна. Axios цахим хуудсанд бичсэнээр, Харрисын нэр хүнд латин америкчуудын дунд өссөн нь цагаачдыг
бөөнөөр нь нутагт нь буцаана хэмээн Трампын хийсэн эрс хатуу мэдэгдэлтэй
холбоотой.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11
дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден
оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Д.Трамптай хийсэн
мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс
гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд шахалтад орсон Ж.Байден 7 дугаар
сарын 21-ний өдөр өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч
К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.