Солонгосын дизайнерууд туршлагаа хуваалцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэл, Соёл, урлагийн их сургууль, БНСУ-ын дизайнерын холбоо хамтран 12 дахь удаагийн “Постер триенналь-2024” үзэсгэлэнг Монгол Улсад зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Солонгосын профессор болон дизайнерууд үндэсний брэнд дизайныг хэрхэн бий болгох чиглэлээр “Flow design forum”-д илтгэл танилцуулав. Форумд мэргэжлийн ангийн оюутан залуусаас гадна багш болон Монголын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, туршлага хуримтлуулжээ.
Уг форумаар дамжуулан монгол залууст хиймэл оюун ухаан, дэлхийн дизайны хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй талаараа СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн зураасан зургийн багш З.Уянга ярилаа. Түүнчлэн цаашид энэ салбар манай улсад илүү хөгжих боломжтойг онцолсон юм.
Мэдээг бэлтгэсэн Д.Халиунаа