БНХАУ-ын томоохон компаниудын төлөөлөл ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-08-06 16:05:14

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас энэ наймдугаар сард зохион байгуулах хамтын ажиллагааны бизнесийн хоёр уулзалтын талаар мэдээллээ.


Үүний нэгэнд Монгол Улс-БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт орж байна. Наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо болох тус бизнес уулзалтад БНХАУ-ын эрчим хүч, мал аж ахуй, хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн “SANY”, “TBEA” зэрэг томоохон компани, “Ши Лю” групп, Жиньжөү боомтын төлөөлөл, 20 гаруй компанийн удирдлага Монгол Улсад ирж оролцохоор болжээ.




Хоёр дахь үйл ажиллагаа нь БНСУ-ын Умард Чунчон хотын бизнес эрхлэгч нартай хийх уулзалт юм. Наймдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод болох Монгол Улс-БНСУ-ын Умард Чунчон хотын бизнес уулзалтад БНСУ-ын олон төрлийн хүнсний үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцох тухай мэдээллээ. 

Холбоотой мэдээ