Үхрийн цул мах кг нь 19-20 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-29 17:05:17

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад махны үнэ, ханш хамгийн дээд тал нь үхрийн цул мах кг нь 19.000-20.000 төгрөг байна.

  • Үхрийн ястай мах кг нь 16.000-17.000 төгрөг, малчдаас авах бөөний үнэ кг нь 9000-15.000 төгрөг байна.
  • Хонины мах бөөний үнэ кг нь 9000-11.000 төгрөг, ястай нь 13.000-14.000 төгрөг, цул нь 11.000-12.000 төгрөг байна.
  • Ямааны мах бөөний үнэ нь кг нь 6000-7000 төгрөг, ястай нь 8000-9000 төгрөг, цул мах кг нь 8500-9500 төгрөг байна.
  • Адууны мах бөөний үнээр 6500-7000 төгрөг, ястай нь 10.000-11.000 төгрөг, цул нь мөн адил үнэтэй байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад:

  • Тэмээний ноос кг нь 25.000 төгрөг,
  • Ямааны арьс өлөнгийн хамт 300 төгрөг,
  • Хонины нэхий өлөнтэй 2500 төгрөг,
  • Хонины ноос кг нь 2000 төгрөг,
  • үхрийн шир 5000 төгрөгийн үнэтэй байна. 



Холбоотой мэдээ