Зарим гол үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-27 14:48:56

Улаанбаатар, 2027 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин өнөөдөр 10-45 см, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.


Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-65 нэмэгдэж, үерийн түвшинг 25 см давжээ. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт/ зэрэг голын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул /уртын дагууд/, Хэрлэн /адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна. Хурх, Улз, Хэрлэн /Багануур/ гол үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.



Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнодын нутгаар бороо их орох төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй энэ нөхцөлд хур бороо дахин орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай. Иймд иргэд, мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга анхаарахыг ОБЕГ санууллаа.

 

 

Холбоотой мэдээ