ӨНӨӨДӨР: Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 19-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: Сүхбаатар дүүргийн шүүхэд: сэтгүүлч
Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хоёр дахь өдрөө болно.
10:00 цагт: Биеийн тамир, спортын улсын хороонд: ОХУ-ын
Якутск хотод болсон “Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадмаас медаль
хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлнэ.
11:00 цагт: ҮСХ-ны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны
эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
-Тарваган тахлаас
урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 8-р сарын 1 хүртэл үргэлжилж байна.
-Элсэлтийн шалгалт өгсөн
сурагчид энэ 7 хоногоос эхлэн их, дээд сургуулиудад бүртгүүлж хөтөлбөртэй
танилцаж сонгож эхэллээ.
-Морин хуурын олон улсын VII наадам (шалгаруулалт)
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үргэлжилж байна.
-Бурхан буудай хайрхны тэнгэрийг тайх ёслол 7-р сарын 19,
20-нд болно
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түүх бүтээсэн 100
жил" баяр наадам болно.
-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн
Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий
аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.
-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.
-Английн Баат хотноо 7-р сарын 11-22-нд болж буй Олон улсын математикийн 65 дугаар олимпиад Монгол Улсаас 6 сурагч оролцож байна.