Саналын хуудас тоолох машиныг хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-10 19:03:33

Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн Ерөнхий Хорооноос саналын хуудас, санал тоолох машиныг Увс аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөөд байна.

Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу албан ёсоор эхлээд 10 хонож байгаа ба энэ хугацаанд нэр дэвшигчдийн зүгээс ямар нэгэн зөрчил доголдол гаргаагүй байна. УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулиар Санал авах байруудад саналын хуудас дутах явдал ихээр гарч байсан бол энэ удаагийн сонгуулиар хангалттай тооны саналын хуудас хэвлэгдэж иржээ.

“Саналын хуудсыг хуулийн хүрээнд Санал авах байр тус бүрийн сонгогчдын тоог харгалзан хүргүүлнэ. Орон нутгийн хурлын сонгуулиар Увс аймгийн хэмжээнд 49812 сонгогч саналаа өгнө. Үүний 18 мянга гаруй нь Улаангом суманд саналаа өгөх юм. Өмнөх сонгуулиар иргэдийн сонгуулийн идэвх сайн байсан бөгөөд энэ удаад ч гэсэн идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ