Гуравдугаар багийн цэцэрлэг шинэ байрандаа нүүж орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:03:38

Амьдрах зориулалттай хашаа байшинд сургуулийн өмнөх боловсролыг хүргэж байсан Зуунмод сумын Баянхошуу багийн цэцэрлэг шинэ байранд нүүж орлоо.

Уг цэцэрлэг хоёр хоногийн өмнө Зуунмод сумын 3-р багт 100 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжин “Бумбардай” нэрийн дор үүд хаалгаа нээжээ. Энд сумын төвөөс алслагдмал Усны аж ахуй, Баянхошуу багийн 2-5 настай 100-аад хүүхэд бага, ахлах ангиудад сурч байна. Цэцэрлэгийн барилгын ажлыг “Аяа” ХХК  900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэсэн аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ